Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ”Нээллттэй хаалганы өдөрлөг” болж байна

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн "Нээллттэй хаалганы өдөрлөг"-өө өнөөдөр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Нэгдүгээр эмнэлгийн зүүн талд байрлах өөрийн байрандаа зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн үеэр иргэдэд, 

- Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
- Хууль зүйн зөвлөгөө өгөх
- Гэмтлийн зэрэг тогтоолгох болон бусад шинжилгээг хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх
- Байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, тайлбарлах
- Байгууллагын болон хэлтэс, албаны үйл ажиллагааны танилцуулга, ном товхимол тараах 
- Иргэдийн гарын мөрийн дардсыг тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч дурсгал болгон үнэ төлбөргүй өгөх 
- Автомашины цахилгаан системийг оношлогч төхөөрөмжийг танилцуулах
- Гарын хээний автомат адилтгалын зөөврийн “Папилон” системийг танилцуулах 
- Хуурамч бичиг баримтыг илрүүлэх хэт ягаан хэт улаан богино долгионы аппаратыг танилцуулах –Хуурамч мөнгөн дэвсгэртийг таниулах ажиллагаа 
- Адилтгалын шинжилгээнд хэрэглэгддэг биетийг өсгөж, томруулах микроскопыг танилцуулах
- Галт зэвсгийн лабораторийн үйл ажиллагааг танилцуулах, Галт зэвсгийн төрөл зүйл, сум хонгионы бүрдэл танилцуулах 
- Шинээр галт зэвсэг эзэмшиж байгаа иргэдийн галт зэвсгийн сумны хошуу хонгиог санд бүртгэх ажлыг хүрээлэнгийн төв байранд
- Шинжээчийн зөөврийн цүнх танилцуулах
- Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах
- Иргэдийн цусны бүлгийг үнэ төлбөргүй тогтоох зэрэг үйлчилгээг үзүүүлэх юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.