Халамжийн мөнгөө авч амжаагүй иргэд ирэх онд мөнгөө нөхөж авч болно

Өнгөрсөн хугацаанд иргэд “Халамжийн мөнгөө авч чадахгүй байна” хэмээн гомдоллох болсон. Учир нь банкууд “Санхүүжилт дууссан” гэдэг шалтаг хэлж тэднийг буцаах болсон юм. Уг нь Нийслэлийн санхүү, төрийн сангийн газраас энэ онд 83.1 тэрбум төгрөгийг халамжийн мөнгөнд зарцуулахаар өгсөн аж. Эл мөнгийг иргэдэд бүрэн тараасан боловч хүн амын шилжилт, хөдөлгөөн, жирэмслэлт, төлөвлөгдөөгүй зардлууд гарч ирж, төсвийн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөг дутсан байна. Өөрөөр хэлбэл, төсөвлөгдсөн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөгийн илүү зардал гарчээ гэсэн үг. Энэхүү асуудлыг холбогдох албаны хүмүүс нь Нийслэлийн санхүү, төрийн сангийн газрынханд хэлсэн ч төсөв хүндрэлтэй байгаа тул тодотгол хийх боломжгүй байгаа аж. Гэхдээ дээрх мөнгийг ирэх оны төсөвт тусгаж олгохоор болжээ. Ямартай ч энэ сард халамжаас мөнгөө aвч чадаагүй иргэд ирэх oны нэгдүгээр сард авч болох юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.