Олон нийтийн цагдаагийн алба хаагч нар үүрэг гүйцэтгээд гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт нийтдээ 190, улсын хэмжээнд Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ зэрэг аймагт олон нийтийн цагдаа үйл ажиллагаа явуулж байна.
Энэ удаа ЦЕГ-ын НХЖХГ-аас нийслэлийн олон нийтийн цагдаа нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны талаар тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд алхам болгох зорилгоор сургалт зохион байгуулж байна.