Өвчний улмаас энэ хорвоог орхисон Ice Top хамтлагийн дуучин Хаагий "Зүрх зогсохгүй" киноны гол дүрд тоглох байжээ. Тэрээр урилгыг хүлээн авсан ч харамсалтай нь кинондоо тоглож чадаагүй билээ.
Тэгвэл найзынхаа гэгээн дурсгалд зориулан Ice Top хамтлаг болон Харанга хамтлагийн дуучин МУГЖ Лхагваа нар хамтран нэгэн уран бүтээл хийсэн бөгөөд тун удахгүй сонсогчидод хүргэх гэнэ.
Хатанбаатар агсаны тэнгэрт заларсан ч өнөө ч эгшиглэж буй нэгэн сайхан дууг хүргэе