Төсөвийн орлогын төлөвлөгөө 1 их хаяд төгрөгөөр дутуу биелжээ

Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны 11 сарын  гүйцэтгэлээр  5.2 тэрбум  төгрөгт  хүрч,  орлогын төлөвлөгөө  нэг их наяд төгрөгөөр дутуу биелсэн үзүүлэлттэй байна. 

Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурахад экспортын гол  нэр  төрлийн  эрдэс  бүтээгдэхүүний  үнэ  болон  биет  хэмжээ  буурсан, Америк доллараар хэмжигдэх нийт импортын хэмжээ багассан, дотоодын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан зэрэг голлох нөлөө үзүүлжээ. Хэдийгээр он дуусахад цөөхөн хоног үлдэж байгаа ч орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Сангийн сайд гааль, татварынханд чиглэл болгон ажиллаж байна.

Харин энэ оны нэгдсэн төсвийн зарлага 11 сарын  байдлаар төлөвлөснөөс  5.7 их наяад төгрөг буюу 86.2  хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.