Казакстанд ял эдэлж байсан 2 ялтанг авчирлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улстай байгуулсан “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу тус улсад ял эдэлж байсан Монгол улсын хоёр иргэнийг Тахарын албаны алба хаагчид өнөөдөр эх оронд нь авчирлаа. Уг ажиллагааг Тахарын ерөнхий газар, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, УЕПГ хамтран зохион байгуулав.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.