Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгчөөр 2012-2014 онд ажилласан “Хас" банкны Гүйцэтгэх захирал Магваны Болдын бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Түүний оронд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн дэд орлогч О.Орхон олонхийн саналаар ажлыг нь авлаа.
Журмын дагуу Банкны Холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг аж.
Мөн Монголын Банкны Холбооны дэд Ерөнхийлөгчөөр “Ариг" банкны Гүйцэтгэх захирал Даваахүүгийн Төмөрхүү, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нар томилогдлоо. Ингэснээр Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, “Хаан" банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, “Голомт" банкны Эрсдэлийн Удирдлагын газрын захирал М.Чингүн нар дэд Ерөнхийлөгчийн албанаас чөлөөлөгдөж буй юм.