Латин нэр : Fuchsia- Фуксия
Ялдам цэцэг, Гүнжийн нулимс гэх нь ч бий. Гадаад үзэмж байдал, цэцгийн өнгө хэлбэрээрээ маш олон янз. Эрлийз ялдам цэцэг ерөнхийдөө 30-100 см навч 2.5-5 см урттай навчны зах нь үл мэдэгдэм хөрөөлөг цэцэг 4-8 см урттай.
Амин хэлбэрээр нь бутлаг, унждаг, модлог гэж ангилна. Мөн цэцгийг саглагар хэлтсэрхэг биш дундаж цаглагар хэлтсэрхэг бийр хэлбэрийн эрлийз гэж ангилна. Олон янзын эрлийз цэцэг нь хонхон хэлбэрийн унждаг цагаан, ягаан, улаан, хөх, ягаан өнгөтэй байдаг. Тасалгааны ургамлууд дотроос хамгийн гоё цэцэглэдэг ургамал.
Хавраас намар хүртэл тасралтгүй цэцэглэнэ. Цэцэглэлтийн дараа навч нь зулгарч эхэлдэг. Иймээс өвөл сэрүүн тасалгаанд байлгадаг.
Дулаан: 20°С-аас дээш дулаан тохиромжгүй
Гэрэл: Нарны хурц гэхдээ шулуун биш гэрэл
Ус: Хавраас намарт их хэмжээгээр өвөлдөө багасгана
Агаарын чийг: Навны өсөлтийн үед байга шүрших хэрэгтэй
Шилжүүлэн суулгах хугацаа: Жил бүрийн хавар, зун
Үржүүлэх арга: ишний тайрдсаар хавар, зун үндэслүүлнэ.
Сэтгэгдэл (2)