Терри Анри зодог тайллаа

Английн “Их буучид”-ын домогт довтлогч Терри Анри АНУ-ын “Мэйжор” лигийн “Нью-Йорк Ред булл” клубыг орхиж, аль багт очих нь тодорхойгүй байсан. Тэгвэл тэрээр хөлбөмбөгийн спортоос зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлажээ. Өдгөө 37 настай Франц довтлогч хэлэхдээ “Хөлбөмбөг дэх 20 жилийн замналынхаа дараа миний бие мэргэжлийн хөлбөмбөгөөс зодог тайлах шийдвэр гаргалаа. Гайхалтай аялал байлаа. Фэнүүд, багийн хамтрагчид болон “Монако”, “Ювентус”, “Арсенал”, “Барселона”, “Нью-Йорк Ред Булл” клубуудтэй холбоотой бүх хүнд талархал илэрхийлье” гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.