Цагдаагийн тусгайгийнхан мөнгө, хүрэл медальтай ирлээ

БНХАУ-ын Шанхай хотод болсон Ази тивийн кёкүшинкай каратегийн аварга шалгаруулах тэмцээнд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын гурван офицер амжилттай оролцоод иржээ. Тэмцээнд 15 орны 64 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьсноос цагдаагийн ахмад Н.Отгонбаатар мөнгө, цагдаагийн хошууч М.Баттүшиг хүрэл медаль хүртсэн байна. Мөн тэмцээний хагас шигшээд Н.Соёлбаатар шалгарчээ. Мөнгөн медаль хүртсэн ахмад Н.Отгонбаатар энэ спортоор 2007 оноос эхэлж хичээллэсэн бөгөөд армийн гардан тулааны аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ganhuyg (203.91.118.178)
    amjilt husey
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • ganhuyg (203.91.118.178)
    amjilt husey
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • ganhuyg (203.91.118.178)
    amjilt husey
    2014 оны 12 сарын 18 | Хариулах