Энэ сарын 17-ны байдлаар зам тээврийн ослын 5801 дуудлага иржээ

Өвлийн халтиргаа гулгаа ихтэй үед жолооч нар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдэгдэж байна. Жолооч нар өвлийн дугуйгаас солиогүй, анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлснээс үүдэн зам тээврийн осол гаргах нь нэмэгджээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт энэ сарын 17-ны байдлаар зам тээврийн ослын 5801 дуудлага иржээ. Үүнээс 1392 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар осол аваар үйлджээ. Зам тээврийн ослоос болж өнөөдрийн байдлаар 261 хүн гэмтэж, таван хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.