Долларын ханш 1900 төгрөг хүрэх нь

Арилжааны банкуудаар зарагдаж байгаа ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1900 төгрөгийг давлаа. Ерөнхийдөө арилжааны банкуудаар ам.доллар 1899-1906 төгрөгийн ханштай байна.

Тодруулбал Хас банк нэг ам.долларыг 1899 буюу хамгийн бага үнээр зарж байгаа бол, Капитрон банк 1906 төгрөгөөр худалдаалж байна. Ам.долларын ханш энэ жилийн хувьд гурав дахь удаагаа1900 төгрөгийн босго давлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.