Хүүхдийн эмнэлэг Зам тээврийн яамны байранд байрлана

Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өчигдрийн хурлаар ажлын явцын талаар мэдээлэл сонсож, Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулахаар тогтсон байна.

Тус эмнэлгийн үйл ажиллагааг нь ирэх 2015 оны хоёрдугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгожээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яаманд шилжүүлэхээр болсон байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.