Засгийн газрын ээлжит бус хуралдаан 16 цагт эхэлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 16:00 цагт зарлагдаад байна. Хуралдаанаар дэд сайдад нэр нь тодорсон хүмүүсийг томилох  асуудлыг хэлэлцэнэ. Одоогийн байдлаар МАХН, МАН дэд сайдуудаа тодруулаад байгаа ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хоёр намаас хоёр сайдын нэр давхцаад байна. МАН, АН-ын аль альных нь хувьд  Боловсролын яамыг авах ёстой гэдэг байр суурь илэрхийлж буй. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх бололтой. Харин АН-ын Гүйцэтгэх  зөвлөл яг одоо хуралдаж байгаа бөгөөд дэд сайдуудаа удахгүй тодруулна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.