Найман хувийн зээлд өөрчлөлт орлоо

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орсон байна. Учир нь энэхүү зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан шинэ болон хуучин орон сууцны үнэ 20-30 хувиар өсчээ. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулж иргэд найман хувийн зээлээр шинэ орон сууц авах бол метр.квадратын дээд үнэ нь 2.2 сая төгрөг, хуучин байр авах бол метр.квадратын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамлаж, өөрчилсөн байна. Энэ нөхцөл ирэх долоо хоногийн эхний өдрөөс эхлэн мөрдөгдөх аж. Өчигдрөөс эхлэн арилжааны банкуудад орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орсон, ирэх долоо хоногийн эхний өдрөөс мөрдөж эхлэх болсон талаар мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.