“Ювентус” клубын хагас хамгаалагч Андрей Пирло өнөө жилийн Италийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон байна. Өдгөө 35 настай ахмад тамирчин ийнхүү сүүлийн гурван жил дараалан Итали улсын дээд лиг "Сери А" лигийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байгаа юм.
Харин Италийн лигийн шилдэг дасгалжуулагчаар улсын шигшээ багийн дасгалжуулагч Антонио Конте шалгарчээ. Тэрээр өнгөрсөн зун ажлаа авсан бөгөөд өмнө нь гурван жил “Ювентус”-ыг дасгалжуулахдаа тэдэнтэй хамт лигийн аваргын гурван цом өргөсөн нэгэн юм.