Нийслэлд концессын гэрээгээр 37 ажил хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар нийслэлд ирэх онд концессоор хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталсан. Ирэх онд нийслэлд барилга байгууламж, орон сууц, Авто зам, тээвэр, Боловсрол, биеийн тамир, соёл урлаг, спорт, Эрүүл мэнд, Инженерийн дэд бүтцийн салбарт нийт 37 зүйлийг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн VII хороонд Цэвэрлэх байгууламж, Авто тээврийн шалган бүртгэх товчоодод мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын барилга, Хан-Уул дүүргийн X хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургуулийн барилга зэрэг ажил хийгдэх аж.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.