Лигийн цомын тэмцээний шөвгийн наймын шигшээ тоглолтууд эхэллээ

Английн Лигийн цомын тэмцээний шөвгийн наймын шигшээ тоглолтууд өчигдөр эхэллээ. Өчигдөр Челси клуб Дерби кантригийн талбайд зочлон тоглож илүүрхсэн. Энэ тоглолтод Филипе Луис гоол оруулснаар тэрбээр “цэнхрүүд”-ийн өмсгөлтэй анхны гоолоо оруулсан байна. Харин Премьер лигийн Саутхэмптон клуб доод лигийн Шеффилд Юнайтед клубийн талбайд зочлон тоглож хожигдсон байна.

ӨЧИГДӨР БОЛСОН ТОГЛОЛТУУДЫН ҮР ДҮН:

Дерби кантри 1:3 Челси

Гоолыг Брюсон 71’, Хазард 23’, Филипе Луис 56’, Шюрлей 82’

Шеффилд Юнайтед 1:0 Саутхэмптон

Гоолыг МакНилту 63’

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.