МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хурлаар МАН-аас Засгийн газарт ажиллах долоон дэд сайдын нэрийг эцэслэн батлах юм байна. Одоогийн байдлаар МАН-аас дэд сайдад Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, МАН-ын намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Хөрөнгийн биржийн захирал асан, Элчин сайд Хангайн хүү Алтай зэрэг хүмүүсийн нэр яригдаж байна. Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд болж байгаа ажээ.