АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдана

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл тун удахгүй хуралдах гэж байна. Уг хурлаар АН-ынхан дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулах аж. Засгийн газар байгуулах зөвшилцлөөр АН-ынхан гурван яамдад дэд сайдын суудал авахаар болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар өнөөдөр хоёр дэд сайдын асуудлыг хэлэлцэх гэнэ. Учир нь Сангийн дэд сайд С.Пүрэвийг хэвээр үлдээхээр шийджээ. Өнөөдөр 16 цагаас Засгийн газар хуралдаж дэд  сайдуудыг үүрэгт ажилд нь томилно. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл үүнээс өмнө шийдвэрээ гаргах ёстой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.