Уламжлалт "Дөрвөн уулын хишиг барилдаан"-ны цуврал “Богдхан хайрханы хишиг” барилдаан 2014 оны 12-р сарын 20-ны 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох гэж байна. Энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн онц сонирхолтой барилдаан"Дөрвөн уулын хишиг" цуврал барилдаан байдаг.
Тус барилдааныг энэ жил Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран АПУ хувьцаат компани түүхт 90 жилийнхээ ойн хүрээнд ивээн тэтгэж зохион байгуулж байгаа бөгөөд бөх үзэгчидээс хагас саятан хоёрыг, мөн азтан үзэгч хоёрыг тус тус тодруулах аж.