Шийдлийн засгийн газрын дэд сайдууд өнөөдөр тодорхой болно

Шийдлийн Засгийн газрын сайд нарыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар томилсон. Харин одоо дэд сайд нарыг томилох асуудал үлдээд буй. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Тэгэхээр өнөөдөр орой гэхэд нам тус бүр дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулсан байх ёстой болж байна.   Урьдчилсан мэдээллээр нэг яам хоёр дэд сайдтай байхыг зөвшөөрөхгүй гэж буй. Тэгэхээр дэд сайд болох 15 хүн өнөөдөр тодорхой болох нь. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.