Эболагийн халдвараар 18008 хүн өвчилж, 6437 (35 хувь) хүн нас барсан байна

2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 18008 хүн өвчилж, 6437 (35 хувь) хүн нас барсан байна.

12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54 хувь (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

Гвинейд өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол, Либерит буурч, 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 29 батлагдсан тохиолдол, харин Сьерро-Леонд тархалт нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.