Импортыг орлож экспортыг нэмэгдүүлэх зорилгоор өмнөх Засгийн газар “Чингис” бондоос 888 төслийг санхүүжүүлэх амлалтыг бизнес эрхлэгчдэд өгсөн. Гэвч энэ ажил гацсан талаар учир “Үндэсний үйлдвэрлэгч 888” холбоо, “Хувийн хэвшлийг хайрлая хөдөлгөөн”-өөс мэдээллээ.
Өнөөдрийг хүртэл “Чингис” бондын санхүүжилтийг дөнгөж 104 төсөл л аваад байгаа гэнэ. Үлдсэн 784 төсөл санхүүжилтээ авч чадахгүй байгаа нь банкуудаас зээл авахад барьцаа хөрөнгө нь шаардлагад хүрэхгүй байгаатай холбоотой ажээ.
Өөрөөр хэлбэл, төслийн хамрах хүрээ муу, удаашралтай байгаа нь уг төслийг хэрэгжүүлэхийн өмнө холбогдох төрийн байгууллагууд тооцоо, судалгаа муу хийсэнтэй холбоотой гэж тэд үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Тиймээс “Үндэсний үйлдвэрлэгч 888” холбооныхон Ерөнхий сайд С.Сайханбилэгт уулзах хүсэлт явуулсан ч тодорхой хариу ирээгүй байгаа гэлээ. Хэрэв хариу өгөхгүй юм уу, уулзахгүй бол авч болох бүхий л арга хэмжээгээ авна гэдгээ ч мэдэгдэв. Мөн албаныхны 888 төслийн талаар мэдээлж байгаа мэдээллийг бодит байдалтай нийцэхгүй гэлээ.