Авлигатай тэмцэх газраас энэ оны төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний хэрэгжилтэд хөндлөнгийн шинжээчдийн хийсэн дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа.
Тус газраас өнгөрсөн жилээс төрийн байгууллагуудын авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, ил тод байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар судалгааг хувийн шинжээчидтэй хамтран явуулж эхэлсэн билээ.
Уг судалгаанд УИХ-ын харьяа долоон байгууллага, 16 яам түүний харьяа агентлагууд, 44 төрийн өмчит хувьцаат компани, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг нийт 152 байгууллага хамрагдсан байна. Судалгаагаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилт 50 гаруй хувьтай гарсан гэнэ.