Яамдад 2 дэд сайдын орон тоо байлгахгүй гэжээ

Засгийн газрын хуралдаан дөнгөж саяхан өндөрлөлөө. Хуралдаанаар яамдын бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцсэн байна. Бүтцийг ерөнхийд нь шийдэж, эцсийн редакц хийгээгүй байгааг бөгөөд зарим асуудал дээр эргэн хэлэлцэхээр болжээ. Ямартай ч хоёр дэд сайдтай яам байлгахгүй,  бүтцийг улам хумих тэгэхдээ аль болох зөв зохистой гарцыг эрэлхийлэхээр зорьж байна гэж эх сурвалж мэдээллээ.

Мөн урьдчлан товлосноор нууцын зэрэглэлтэй асуудлыг Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулан хэлэлцсэн аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.131.231.250)
    1-ch hereggui yum bish uu Yu hiih yum be
    2014 оны 12 сарын 16 | Хариулах