Сүүлийн үед бусдын эд зүйлсийг булааж дээрэмддэг, бүлэглэн танхайрдаг үйлдэл буурахгүй байх хандлагатай байна. Зодоон болоод байна, согтуу хүн танхайраад байна, нийтийн байранд зодолдоод байна, орцонд зодолдоод амраахгүй байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
"Дөлгөөннуур" төвийн орчим арванхоёрдугаар сарын 15-нд Toyota Prius-20 автомашины жолоочийг машиндаа сууж байхад нь үл таних таван залуу хутга тулга "Samsung Note-2" гар утсыг дээрэмдэн, найзын хамт автомашины тээшний саванд хийж яваад "Хүчит шонхор" захын урд талын үерийн даланд үлдээгээд зугтаажээ. Энэ хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд Чингэлтэй дүүргийн иргэн Х согтуурсан үедээ бусадтай бүлэглэн үйлдсэнийг нь тогтоон шалгаж байна. Гар утаснаас болж эрдэнэт хүний амь насыг хохироох дөхжээ.
Мөн нийтийн байранд зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу шалгахад Дархан-Уул аймгийн III багт суух иргэн А согтуурсан үедээ нэг удаа хутгалж танхайрсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хутгыг нь хураан Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.