Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Дэлгэрмаа ажиллахаар болжээ. Тэрбээр одоо Монгол Улсаас Сингапур улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар гурав дахь жилдээ ажиллаж буй юм. Элчин сайдыг дөрвөн жилийн хугацаатай томилдог ч, Ерөнхий сайдын хүсэлтээр татагдан ирж буй гэнэ.