Жолоодох эрхийн лавлагаа авахад ямар нэгэн төлбөр төлөхгүй

Гадаадын аль нэг улсад ажиллаж, амьдарч байх хугацаанд тухайн орны жолооныи үнэмлэх авах хүсэлт гаргахад зурагтай лавлагаа, эсвэл шинээр ажилд ороход тухайн байгууллага жолоодох эрхийн лавлагаа хүссэн бол ЦЕГ-ын Лицензийн төвөөс авч болох аж.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Дээрх ажил бол Лицензийн төвийн Цагдаа­гийн албаны тухай хуулийн шинэч­­лэлийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг юм. Жолоодох эрхийн зурагтай лавлагааны хувьд гадаадын аль нэг улсад ажиллаж, амьдарч байх хугацаанд ту­хайн орны жолооны үнэмлэх авах хүсэлтийг гаргахад зу­раг­тай лавлагаа хүсдэг.  Эл то­хиол­долд тухайн жолоочийн зу­раг­тай лавлагааг бид гаргаж өгнө. Гэхдээ тухайн лавлагааг хүссэн, авч ирэхийг шаардсан албан бичиг нь байх шаардлагатай. Тухайлбал, гадаад улсад хөдөлмөрийн гэ­рээ­гээр ажиллаж байгаа то­хиол­долд хөдөлмөрийн бир­жийн албан бичиг, гадаад ул­сад сурч, амьдарч байгаа тохиолдолд  тухайн улсын түр оршин суух бичиг баримтын хуулбар, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хамт бүрдүүлж лавлагаа авна” гэв.

Түүнчлэн .”Иргэд шинээр ажилд ороход тухайн байгууллага жолоодох эрхийн лавлагаа хүссэн бол ЦЕГ-ын Лицензийн төвөөс авч болно. Өөрөөр хэлбэл, тус лавлагаа нь тухайн жолоочийн жолоодох эрх нь хүчинтэй эсэхийг баталсан дардастай лавлагаа юм. Хэрэв тухайн жолооч жолоодох эрхээ хасуулаад хугацаа нь дууссан тохиолдолд тухайн жолооч өргөдөл гаргана. Улмаар жолоодох эрх сэргээх шалгалтад оруулах тодорхойлолт бүхий шалгалтын хуудсыг олгож байгаа” гэсэн юм.

Дашрамд дуулгахад дээрх лавлагаануудыг иргэд ямар нэгэн төлбөр тө­лөх­гүйгээр, хүлээж цаг, хо­ног алдахгүй шууд авах боломжтой аж. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хаширсан хүн (202.131.247.82)
    үнэ төлбөргүй, хүлээхгүй, цаг хоног алдахгүй гэдэг нь шал худлаа ерөөсөө тийм бичиг өгөхгүй 21 хоногийн дараа ирж үнэмлэхээ ав гээд халгаахгүй байсан өчигдөрхөн шүү дээ.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах