Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар багийн шатрын аварга шалгаруулах “Нэг монгол, Нэг нүүдэл” тэмцээн өнөөдөр болж байна.
Энэ спортыг олон нийтийн дунд өргөнөөр түгээн дэлгэрүүлэх, тамирчдын чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд уг тэмцээний зорилго оршиж байгаа аж.
Тэр тусмаа Монголын шатарчдын туршлага, ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд тэмцээнийг багийн төрлөөр хийхээр болсон байна. Тэмцээн багийн таван төрлөөр болох бөгөөд “Шатрын спорт дэмжигч”, “Олон улсын цолтой тамирчин”, “Дотоодын цолтой тамирчин”, “эмэгтэй тамирчин”, “Өсвөрийн буюу 12 нас хүртэлх хүүхдүүд” гэсэн ангилалд баг тус бүр таван гишүүнтэйгээр нүүдэл хийх аж. Харин тэмцээний ялагч баг 2.5 сая төгрөгийн шагналтай бол, хоёр гуравдугаар байр эзэлсэн багийг тус бүр 1.5, 1 сая төгрөгөөр урамшуулах юм байна.