Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн 2 дах удаагийн тэмцээн Казакстаны Алма-Ата хотноо энэ сарын 18-нд эхэлнэ. Тэмцээн алдарт Медео тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнд далайн түвшинээс дээш 1650 метрийн өндөрт уулын бүст явагдана.
Тус тэмцээнд МУИС-ийн оюутан А.Энх-Ариун18 настай, МУБИС-ийн БТДС-ийн оюутан Б.Тулга 19 настай нар дасгалжуулагч багш ОУХМастер Ж.Долгорсүрэнгийн хамт оролцоор болжээ. Тамирчид 500, 1000,1500,3000,5000 метрийн болон масс гараанд нийтдээ 5 зайн уралдаанд оролцох юм. Тамирчид маань өчигдөр Алма-Ата хотруу хүлгийн жолоо заллаа.