Ц.Даваасүрэн гишүүний 50 насны ойгоор УИХ-ын дарга мөнгөн аяга бэлэглэлээ

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр 50 нас хүрч байна. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр түүнийг хүлээн авч уулзан мөнгөн аяга, хадаг гардууллаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нь 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.