Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Шударга ёс эвсэл дэмжсэнгүй

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдлаа. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон Нийтийн сонсголын тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар дэмжсэн бөгөөд энэ долоо хоногт анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Уг хуулийн төсөлд улсын хэмжээнд олгогддог нийт 914 зөвшөөрлийг цөөрүүлэх тухай асуудлыг тусгаад байгаа.

Тиймээс “Шударга ёс” эвслийн бүлэг зөвшөөрлүүдийг цөөрүүлэхдээ салбар бүрээр нь нягталж үзэх ёстой гэж үзсэн байна. Мөн бүлгийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэж үзсэн ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.