Реппер Gee гэхээр хүүхэд залуус битгий хэл хөгшид ч андахгүй. Телевизийн олон ангит “Нарны жим” ээс эхлээд хамгийн сүүлд кино театруудаар гарч эхлээд удаагүй байгаа ч олны хүндэтгэлийг хүлээгээд байгаа “Алтан ус” хэмээх киногоор нь бид авъяаслаг энэ залууг сайн таних болсон. Нэгэн хэсэг хип хопын ширүүхэн өрсөлдөөн дунд бие биерүүгээ дайрсан дуугаар өрсөлдөж байсан 2 репперийг /Rokit bay болон Gee/ нэг кинонд хамтран тоглоход нь олон хүн гайхснаа нуугаагүй. Энэ бүхнийг орхиод реппер Gee гийн шинэ авъяасаа дэлгэсэн хэдэн фотог танд хүргэе. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн айлд өвлийн өвгөн болж айлчилснаа өөрийн цахим хуудсанаа дэлгэжээ.




Сэтгэгдэл (2)