Монголын шинэ Ерөнхий сайд “Рио-Тинто”-той үүссэн маргааныг шийдэх хүсэлтэй

“Bloomberg” цахим хуудаснаа Майкл Кон ингэж бичжээ.

Ч.Сайханбилэг үндэсний эвлэрлийн их эвсэл гэж хэлж болох Засгийн газартаа бусад намуудын төлөөллийг оруулжээ. Тэрээр Монгол Улс “Рио-Тинто”-той зөрчилдөж эхэлсэнтэй бараг нэг цаг хугацаанд эхэлсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төвлөрөн ажиллана гэсэн юм.

Монголын шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч “Рио-Тинто” групптэй үүсээд удсан маргааныг эцэслэн шийдэж дэлхийн томоохон зэс, алтны уурхайг өргөжүүлэн хөгжүүлэх явдлыг гол зорилтынхоо нэг гэж мэдэгджээ. Тэрээр Засгийн газрын танхимынхаа гишүүдийг нэрлэн томилуулах явцдаа өнгөрсөн долоо хоногт “Рио-Тинто”-гийн зэсийн хэлтсийн дарга Ж.С.Жактай уулзан маш үр ашигтай, ажил хэрэгч яриа өрнүүлсэн тухай нэрээ хэлэхийг хүсээгүй баттай эх сурвалж мэдээлсэн юм. 

Ч.Сайханбилэг үндэсний эвлэрлийн их эвсэл гэж хэлж болох Засгийн газартаа бусад намуудын төлөөллийг оруулжээ. Тэрээр Монгол Улс “Рио-Тинто”-той зөрчилдөж эхэлсэнтэй бараг нэг цаг хугацаанд эхэлсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төвлөрөн ажиллана гэсэн юм. Ер нь Монголын шинэ Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай шинэ, илүү нааштай нөхцөл байдалд ажиллахаа мэдэгдээд буй. Энэ нь Монголоос гарах эрхгүй болоод удаж буй АНУ-ын бизнесмэн Ж.Каплад ч найдвар төрүүлж байгаа биз ээ. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн тус улсаас хоёр жилийн хугацаанд гарахыг хориглосон ч ямар нэг хэрэгт буруутгаагүй, шоронд хориогүй байгаа юм.

“Рио-Тинто” болон Ж.Каплатай ийн сөргөлдөж байх хооронд эдийн засаг нь 2011 онд дэлхий хамгийн хурдан буюу 17.5 хувиар өссөн үзүүлэлтээсээ энэ жил долоон хувь хүртэл буурчээ. Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт 2012 оны эхний арван сард дөрвөн тэрбум орчим ам.доллар байсан бол энэ оны мөн үед 791 сая ам.доллар хүртэл огцом буурсан байна.

Энэ бүхний улмаас Монголын өмнөх Ерөнхий сайд албан тушаалаасаа огцорч, Ч.Сайханбилэгт гадаадын хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах дахин нэг боломж гаргасан гэлтэй.   

Монголын хууль тогтоогчид “Рио-Тинто” дийлэнхийг нь эзэмшдэг Оюутолгойн уурхайн хувь, ногдлыг эргүүлэн сөхөж тус уурхайн асуудлыг улстөржүүлж эхэлжээ. Улмаар парламентын сонгуульд энэ сэдэв ихээр сөхөгдөн нэр дэвшигчид улс орных нь байгалийн баялгийг гадныхан луйвардан хямд үнээр зөөж байгаагийн тод жишээ болгон Оюутолгойг цохож байжээ.

Уг нь талуудын үзэглэсэн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгойн 66 хувийг “Рио-Тинто” охин компани “Turquoise Hill”, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшихээр тохиролцсон аж.

Хоёр талын харилцаа 2013 онд ил уурхайн бүтээн байгуулалтын төсөв анх төлөвлөснөөс хэтэрснээс болж хурцаджээ. Дээр нь татвар төлөлт, уурхайн удирдлага дахь Монголын талын оролцооны асуудал маргаан дэгдээсэн юм. Ингээд, Оюутолгойн уурхайн дансны гүйлгээг хаах хүртэл асуудал даамжирчээ. Зэс, алтны агууламж хамгийн ихтэй хэсэгт хүрэх далд уурхайг барих дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилтээр маргаан үргэлжилсэн билээ.

Юутай ч Монголын шинэ Засгийн газар “Рио-Тинто”-той Оюутолгойн талаар яриа хэлэлцээ хийх нь тодорхой бөгөөд байдал аль аль талдаа нааштайгаар эргэж мухардмал байдлаас гарах найдлага байна.

Б.Барс

Э х сурвалж: "Зууны мэдээ" сонин

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.126.89.185)
    ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан 2.5-4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь маш өндөр.Үнэ 1м кв12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас95000020,95050020
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.13)
    Ene Rio Tinto manaihniig, manai Mongoliin ediin zasgiig uursduusuu hamaaraltai bailgah gej ih GURIIZGEEJ bgaa nuhduud!!! Hugjingui buurai, yadarsan ornuudiin bayalgiig shavhaj, tedniig ul toomsorloj, deerengui handaj sursan shigee bidentei bas tiim baihiig huseed bgaa yum... Bidniig archaagaa aldaad, argaa baraad buuj ugnu gevel estoi GORIDSONII GARZ!!! MONGOLCHUUDAA, BID ODOO L ULS, EH ORON, ARD TUMEN, HOICH IREEDUINHEE TUSIIN TULD NEG BAIHGUI YUM BOL HOJIM YAAGAAD CH UNGURSNIIG BUZAAJ CHADAHGUI BOLNO!!!! BID DIILNE!!!
    2014 оны 12 сарын 15 | Хариулах