Г.Буяндоржид 2,3 жилийн ял оноожээ

“Ноёд” группийн ерөн­хийлөгч Г.Буяндорж на­рт хол­бог­дох хэргийн шүүх хур­ал Дүүргийн эрүүгийн хэр­­гийн анхан шатны нэг­­дүгээр шүүхэд  өчигдөр өглөө есөн цагаас эхэлж, орой 17 цагт шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс Г.Буяндоржид 2.3 жилийн ял оноож, н.Батжаргалыг цагаатгаж, н.Ууганбаяр, н.Баттулга, н.Дамдиндорж нарыг торгуулийн хорих ялаар тус тус шийтгэлээ. 

Тэднийг 1.2 сая ам.доллар залилан онц их хэмжээний хохирол учруулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт буруутгасан юм. Г.Буяндоржийг шүүхийн шийдвэрийн дагуу  цагдан хорилоо.  17.40 цагийн үед түүнийг цагдан хорих 461 дүгээр анги руу авч явжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.