Реал Мадрид клуб дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Гарет Бэйлийг худалдах бодолтой байна. Түүний оронд Ливерпүүлийн Рахим Стерлингийг авч магадгүй. Уэлсийн шигшээ багийн хагас хамгаалагчийн төлөө Манчесте Юнайтед, Челси клубүүд өрсөлдөж байгаа аж.
МАН СИТИ ДИЕГО СИМОНЕГ СОНИРХОЛТОЙ БАЙНА

Манчестер сити клуб Атлетико Мадридын дасгалжуулагч Диего Симонег сонирхож байгаа аж. Гэхдээ шинэ гэрээнд аргентин дасгалжуулагчийг англи хэл сайн эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Тэд энэ талаар тохиролцож байгаа бололтой.
АРСЕНАЛ УРЬТАВ

Реал Мадрид клубийн сонирхож буй бразил тоглогч Лукас Сильвагийн төлөө Арсенал клуб хүчтэй өрсөлдөж байна. Тэд Крузейро клубт 16 сая фунт стерлингийн санал тавьсан байна.
КРАМЕРЫН ТӨЛӨӨ МАНЮ

Манчестер Юнайтед клуб Бейрн Ливеркузены хагас хамгаалагч Кристофер Крамерыг сонирхож байна. Одоо Мёнченгладбах клубт зээлээр тоглож буй түүнийг дасгалжуулагч Луис Ван Гааль 10 сая фунт стерлингээр авах санал илгээжээ.