Азийн аваргаас жүдочид алт, мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн залуучуудын болон өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонг Конгод өнөөдөр эхэлж байна. Тэмцээний эхний өдөр манай тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Азийн аварга шалгаруулах өсвөрийн жүдочдын +70 кг-ын жинд барилдсан Орхон аймгийн харьяат "Ирээдүй-Одод" сургуулийн тамирчин Б.Уранбилэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо. Мөн хөвгүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн Булган аймгийн харьяат, Женко клубын тамирчин Б.Баяраа мөнгөн медалийн тавцанд зогслоо. Харин охидын 70 кг-д барилдсан Төв аймгийн харьяат, Боржин дэвжээний тамирчин М.Даваасүрэн мөнгөн медаль хүртсэн байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • амжилт хүсье (202.126.91.72)
    Амжилт хүсье
    2014 оны 12 сарын 12 | Хариулах