Чөлөөт бөхийн “Тулгат” клубийг үндэслэн байгуулагч, нэрт дасгалжуулагч Н.Ганбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй багуудын тэмцээн маргааш спортын бэлтгэлийн төвийн зааланд эхэлнэ. Тэмцээнд нийт зургаан баг оролцох мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд дан эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг гэсэн жингүүдэд болох аж. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллана. Тэргүүн байр эзэлсэн баг зургаан сая төгрөгөөр шагнуулах бол хоёрдугаар байрт орсон нь дөрвөн сая, гуравдугаар байрт орвол 2.5 сая төгрөгөөр тус тус шагнуулах юм.