УИХ-ын чуулган Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дууслаа.
Гишүүд тамхи татах тусгай зөвшөөрлийн өрөө байх нь дэмий зүйл. Хэрэггүй зүйлд мөнгө үрлээ.Хэрэв тамхи татахаар бол тухайн албан байгууллагаасаа гараад тамхиа татаж болно шүү дээ хэмээн үзэж байгаа бол зарим гишүүд нь тамхи татдаг тусгай өрөө байх хэрэгтэй.
Тамхичдыг тусгаарлаж тусгай орчинд тамхи татах эрхийг нээж өгөх хэрэгтэй гэж үзэж байв. Ингээд эцэст нь санал хураахад гишүүдийн олонх нь тамхи татах зөвшөөрлийн цэг, өрөөтэй байна хэмээн дэмжлээ.