Алтан ураг хамтлагийн хөгжим” Марко Поло” кинонд эгшиглэнэ

Итали улсын Венец хотын худалдаачин Николо Полын хүү дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугаа аялагчдын нэг болох Марко Пологийн Хубилай хааны үе буюу 13 дугаар зууны үеийн залуу насны амьдралыг харуулсан түүхэн кино өнөөдрөөс эхлэн дэлхийн кино театруудаар гарч эхлэх юм.

“Марко Поло” хэмээх тус киног “Netflix” бүтээсэн бөгөөд кино зохиолыг Жон Фуско бичиж, гол дүрд нь Италийн жүжигчин Лорензо Ричелми тогложээ. Харин Аригбөхийн дүрийг Монголын жүжигчин Б.Амарсайхан бүтээсэн бөгөөд энэхүү кино манай үзэгчдийг сонирхлыг багагүй татаж байгаа юм.

Түүнээс гадна “Марко Поло” киноны 10 ангийн туршид "Алтан ураг" хамтлагийн хөгжмийг ашиглаж байгаа юм байна. Тус хамтлагийн Европ дахь менежер Ж. Өнөрмаа хамтлагийг төлөөлөн "Марко Поло" кинонд хөгжим ашиглуулах гэрээг Холливудын Weinstein Сompany-тай хийсэн юм байна.

Энэ нь “Алтан ураг” хамтлагийн Холливудтай хийсэн хоёр дахь лицензийн гэрээ болж байна. Өмнө нь тус хамтлагийн хөгжмийг Сергей Бодровын найруулсан "Монгол" кинонд гэрээгээр ашиглаж байсан билээ. "Марко Поло" кинонд монгол жүжигчин тоглосноос гадна Монголын хөөмийчид, язгуур урлагийн хамтлаг ийн оролцож, хөгжмөө эгшиглүүлж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (112.72.13.233)
    Bayar hurgie. Mundag baina daa.
    2014 оны 12 сарын 12 | Хариулах