ЦЕГ-ын сэрэмжлүүлэг

Улаанбаатар хотын цагдаагийн газраас хэвлэлийн хурал зохион байгууллаа. Улаанбаатар хотод энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн 550 гэмт хэрэгт 570 хүүхэд холбогдож, гэмт хэргийн улмаас 867 хүүхэд хохирчээ.Эдгээрийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад насанд хүрээгүй хүмүүсийг үйлдсэн гэмт хэрэг 9,8 хувиар, холбогдогч 5,4 хувиар хохирогч 5,9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийслэлийн хэмжээнд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад давхардсан тоогоор 3174 удаа хяналт шалгалт явуулж нийт 1532 иргэн, аж ахуй нэгжийг Монгол Улсын "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу торгуулийн болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч ажиллажээ.

Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тодорхой хувийг эзлэж, хүйтний улиралд гудамжинд осгож, хөлдөж амь нас, эрүүл мэндээр хохирох нь ихсэх хандлагатай байна.

Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэгдээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи согтууруулах ундаагүй баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэгдээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи, согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалах, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явах, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.