"Улаанбаатар цэвэр агаар сан"-гаас хэрэгжүүлж буй утаагүй зуухны нэмэлт захиалга ирэх долоо хоногийн мягмар гарагт дуусах юм байна. Энэ жилийн сайжруулсан зуухны захиалгыг өнгөрсөн есдүгээр сард хүлээн авсан. "Улаанбаатар цэвэр агаар төсөл” одоогоор 29 мянга гаруй утаагүй зуухыг нийслэлийн зургаан дүүргийн айл өрхөд тараажээ. Энэ нь хүрэх ёстой өрхийнхөө 60 хувьд хүрсэн гэж үзэж байгаа юм. Нэмэлт захиалгаар үлдсэн өрхүүдэд зориулан 10 мянган утаагүй зуух тараахаар болсон байна.