Олон улсын эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлдэг “Аполло” эмнэлэг нь Энэтхэгийн хамгийн том эрүүл мэндийн байгууллага. Тус эмнэлэг нь дэлхийн дэвшилтэт технологитой, хамгийн шилдэг эмнэлэгүүдийн тоонд зүй ёсоор үнэлэгддэг. “Аполло” нь Энэтхэг улсын хамгийн том эмнэлэгүүдийн нэг төдийгүй Азийн хамгийн найдвартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар шалгарсан юм.
“Аполло” эмнэлэг нь 120 гаруй улсаас ирсэн 39 сая хүнд хүчр үйлчилсэн арвин туршлагатайгаас гадна өөрийн 56 салбар, 1500 гаруй эмийн сан, 100 гаруй анхан шатны тусламж үйлчилгээний төв, есөн улсад эмнэлгийн салбар болон 115 теле-анагаах ухааны салбар, 10000 ортой эмнэлгээрээ үйлчилдэг. Тэгвэл “Аполло” эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын албан ёсны нээлт өнөөдөр боллоо.