Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна, иргэдийг хохироож байна хэмээх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар арилжааны банкуудыг шүүхэд өгсөн билээ. Анхан шатны шүүх хурал 10 дугаар 20-ны өдөр болох ёстой байтал хойшлогдож, өнөө хүртэл болохгүй байгаа.
Мөн өнгөрсөн жил тус агентлаг нь Циркийг хувьчилж авсан эзэд нь уг байрыг хууль бусаар ашиглах болсон учир Монгол улсад Циркийн урлаг мөхөхийн даваан дээр байна хэмээн олон нийтэд мэдээлж байсан.
Тэгвэл “Аса цирк”-д энэ зөрчлийг арилгах 9 сарын хугацаа дуусах дөхөж байгаа аж. Иймээс уг асуудлуудаар ШӨХТГ-аас даваа гарагийн 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа.