Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, Чингисийн талбайд шинэ жилийн сүлд модыг сүндэрлүүлдэг уламжлалтай.
Энэ жил Төв талбайн сүлд модыг гэрэлтүүлэх ёслолын үйл ажиллагаа 12 дугаар сарын 15-ны өдөр буюу даваа гарагийн орой болох гэж байна. Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм. Мөн энэ үеэр сүлд модны дэргэд жижиг хэмжээний 3x6 метрийн талбай бүхий дөрвөн метрийн өндөр краказтай тайз зассан байх бөгөөд төв талбайг тойрсон барилгууд шинэ жилийн уур амьсгал бүхий гэрэлтүүлэг асааж, дуу хуур эгшиглэх ажээ.