Манчестер Юнайтед тасралтгүй 5 хожжээ

Английн премьерлигийн 15 дугаар тойргийн хүрээнд Манчестер Юнайтед Саутхэмптоны талбайд зочлон тоглож, 1:2-оор хожлоо. Ингэснээр Юнайтед сүүлийн таван тоглолтдоо тасралтгүй хожил байгууллаа. Мөн премьерлигийн хүснэгтийн гуравдугаар байр руу 28 оноотой болж, дэвшиж байна. Юнайтедын гоолуудыг Робин Ван Перси 12, 71 дэх минутад тус тус хийжээ. Харин Саутхэмптоны нэг гоолыг Грациано Пелле 33 дахь минутад хийсэн байна. Луй Ван Гаалаар удирдуулсан Манчестер Юнайтед энэ улиралд урьд өмнөх жилүүдийн амжилтаа эргүүлэн олж авахын төлөө тэмцэж буй. Тэд улирлын эхний тоглолтдоо талбай дээрээ хожигдож эхлүүлсэн ч тоглолт нь аажмаар сэргэсээр ийнхүү хүснэгтийн гуравдугаар байрт орж ирж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.