Туялзуур сэлэмний тэмцээн өнөөдөр эхэлнэ

"Монголын туялзуур сэлэмний холбоо"-оос зохион байгуулдаг ээлжит туялзуур сэлэмний тэмцээн өнөөдөр “Мираж”-д эхэлж байна.

2014 оны сүүлчийн тэмцээн гэдгээрээ онцлогтой Монголын шилдэг сэлэмчдийн тулаанд хот, хөдөөгийн 80 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм.

Сэлэмчдэд чансааны оноо олгох өндөр зэрэглэлийн тэмцээнд Багануур, Хангарьд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг сэлэмний зургаан клубын тамирчдаас гадна орон нутгаас сэлэмчид оролцохоор ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.