Нийслэлийн Хан-Уул дүүргийн эмч нар ажил хаялт зарлахад бэлэн гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Тус дүүргийн эмч мэргэжилтнүүдэд өнгөрсөн есдүгээр сараас олгох ёстой байсан цалингийн нэмэгдлийг өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа нь тэднийг ажил хаялт зарлахад хүргэжээ. Тэд цалингийн нэмэгдлийг өгөхийг шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Харин эмнэлгийн удирдлагуудын зүгээс ажилчдынхаа нэмэлт цалинг төсөв хүрэхгүй байна гэх шалтгаанаар өгөхгүй байгаа аж. Тиймээс Хан-Уул дүүргийн эмч нар тэмцэлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.