
Шийдлийн" шинэхэн засгийн газрын нэр" Их эвсэлийн" гэх нэртэй болох уу?
Монгол улсын 20- дахь ерөнхий сайд асан, М. Энхсайхан МҮАН-МАХН-ын “ ШУДАРГА ЁС эвсэлээс Монгол Улсын Сайд хэмээх улс төрийн албан тушаалд саяхан томилогдсон билээ. Энэ албан тушаалд суух санаатай улс төрчид олон байсан бөгөөд хамгийн сонирхолтой нь Ц.Нямдорж гишүүн Долгормаа гэх эхнэрээ суулгая гэж их хурлын чуулган дээр зарлаад авсан удаатай. Тэр ч байтугай Гончигдорж гишүүний эхнэртэй өрсөлдүүлье ч гэж санал хэлж инээдэм ханиадам болсоныг үзэгчид ихэд анзаарч гайхсан нь лавтай.Монгол улсын толгой эдийн засагч гэгдэх энэ эрхэм “ Шийдлийн” засгийн газарын нэрийг сольж “ Их Эвслийн” ЗГ гэсэн оновчтой нэр хайрлах талаар санал асуулга өрнүүлсэн байна. Аль нэр нь зөв бэ?
Шинэ Засгийн газрыг "Шийдлийн", "Цоохор", "Их эвслийн" гээд янз бүрээр нэрлэж байна. Аль нэр нь зөв бэ? Улс төрийн ухаанаас авч үзвэл 5 намын төлөөлөлтэй гэдгээр нь "Их Эвслийн" гэх нь зөв бизээ. Гадны хэвлэлүүдэд "Grand coalition government" гэж байгаа харагдана. "Шийдлийн" гэх нь өмнөхөө шийдэл гаргадаггүй байсан мэт санагдуулах, гаргасан шийдэл нь дандаа зөв байх мэт өрөөсгөл сэтгэгдэл төрүүлмээр. "Цоохор" гэдэг нь Засгийн газрыг хочлох дуртай хүмүүст зориулсан нэр томьёо гэдэг нь ойлгомжтой. Хямрал, хүнд нөхцлийн өмнө намууд эвсэж чаддаг гэдгийг илэрхийлэх "Их Эвслийн" нэр томьёог хэрэглэхийг зөвлөж байна.